Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
НОМ СЭЛБЭН ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Талбайн 29 дугаартай “Ном – Уншигч– Соёл” асарт Хүүхдийн төв номын сан, иргэдэд үйлчилж байна.

“Ном-Уншигч-Соёл” асарт зочилсноор “Уншлага дэмжих” жилийн хүрээд хийсэн тойрон айлчлалын тайлантай танилцах, Бичил хүүхэлдэйн театрт “Алтан загасны үлгэр”, “Гахайн гурван тоорой”, “Болдоггүй бор өвгөн” гэх мэт үлгэрүүдийг үзэх, Хормогчин хүүхэлдэйн үлгэрүүд сонсох, Эсгий номуудтай танилцах, Оньсон тоглоом сурах, тоглох үйлчилгээг Хүүхдийн төв номын сан үзүүлж байна. 
Харин Үндэсний номын сан үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, номын сангийн үнэмлэх нээх, номын худалдаа, ном сэлбэн засах үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан