Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлэхгүй


“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас жил бүрийн намар тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлсээр ирсэн нь томоохон дэмжлэг болдог байсан. Гэтэл энэ жилийн хувьд тариаланчдад шатахууны хөнгөлөлт олгохгүй гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдлээ. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” дангаараа нуруун дээрээ үүрэх хүндрэлтэй. Өнгөрсөн жилүүдэд хөнгөлөлтийг хариуцаж байсан ч зарим тохиолдолд буцаан төлөлт байхгүй, сангийн будааны борлуулалт муу байсан зэргээс шалтгаалаад шатахуун импортолдог компаниудад төлбөрийг нь цаг хугацаанд нь өгч чадаагүй. Үүнээс болж дахин шатахуун авахад хүндрэлтэй болсон” гэв.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан