Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Офицеруудын ордны замыг 20-нд нээнэ
Зуны турш үргэлжилэн орсон борооны улмаас Офицеруудын ордны тойргоос Чулуун овоо хүртэлх зам эвдэрч, түгжрэл үүсгэж байсан билээ. Жолооч болон иргэдийн хувьд уг замыг засах талаар холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсан. Харин өчигдрөөс эхлэн Офицеруудын ордон хүртэлх замыг шинэчлэхээр хаажээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны санхүүжилтээр Зүүн дөрвөн зам -Офицеруудын ордон-Чулуун овоо-Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг шинэчлэх ажлыг “Ялгуусан” ХХК гүйцэтгэхээр болжээ. Эхний ээлжинд Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км замыг нь энэ сарын 20-н хүртэл хаах юм байна.
Энэ талаар нийслэлийн Авто замын газрын ахлах инженер Б.Жаргалсайханаас тодрууллаа.
-Өмнөх жилүүдэд урсгал засвар хийсэн ч замын чанар хангалтгүй байсан нь харагдлаа. Зам барилгын ажлыг таван хоногт амжуулана гэхээр бас л нөхөөс тавих төдий юм уу?
-Офицеруудын ордны зам анх 1986-1987 онд Тролейбусны I ээлжээр баригдсан юм. Түүнээс хойш их засвар огт хийгдэж байгаагүй. Урьд жилүүдэд урсгал засвар хийдэг байсан бол энэ жил хийгээгүйн улмаас зорчих хэсэгт ихээхэн хэмжээний эвдрэл гарсан. Зам хаасан хэсэгт нь суурь асфальтан хучилт тавих болно. Өөрөөр хэлбэл, өнгөн асфальтан хучилтыг авалгүйгээр автомашин зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ.
-Зам засвартай холбогдуулж өөр ямар ажил хийгдэх вэ. Борооны улмаас энэ зам эвдэрч хагарсан шүү дээ. Борооны ус зайлуулах шугам тавих уу?
-Их хэмжээний хур бороо орсноос болж ойр орчмын айлууд үерт автах магадлал их байдаг. Энэ нь ус зайлуулах байгууламж бараг байхгүйтэй холбоотой. Иймээс борооны ус зайлуулах байгууламжийг шинэчилнэ. Мөн энэ зам 15 метр өргөнтэй байсан бол 21 метр болгон өргөтгөхөөр төлөвлөсөн. Гэхдээ холбооны шугам сүлжээг зайлуулах ажил байгаа учраас одоохондоо хийгдэхгүй байх аа.
-Сүүлийн үед барилга байгууламж нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүнд даацын машин их явах болсон нь эвдрэлийн нэг шалтгаан байх?
-Ер нь, хүнд даацын машин явж буйгаас зам маш их хэмжээгээр эвдэрдэг. Иймээс уул, уурхайн зориулалттай хүнд даацын машиныг огт нэвтрүүлэхгүй гэсэн бодлого баримталж байгаа. Харин 16 тонноос хэтрэхгүй даацтай машин чөлөөтэй нэвтрэх боломжтой.
-Долоон буудал чиглэлийн автозамын барилгын ажил бүрэн дууссан уу?
-Тийм ээ. Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Эко хөгжил” компани гүйцэтгэсэн. Цахилгаан шугам сүлжээний нөөц сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусган замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Явган хүний замыг засч шинэчлэх ажлыг ирэх аравдугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэх юм.

Нандин
0 Сэтгэгдэл