Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/54 тоот удирдамжийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын болон Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар тус дүүргийн 25 дугаар хороо, Шинэ дөл цогцолборт байрлах “Амжилт кибер”  сургуулийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус сургууль нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр 1-5 дугаар ангийн сурагчдыг элсүүлэн суралцуулсан зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай Үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоох тухай Прокурорын тогтоолыг хүргүүлж ажиллалаа.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан