Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
18 настай охиныг гавьяат тамирчин дарамталсаар, оронд нь явахаар болжээ

 

 

    Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдад ДАШТ-д зодоглох эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан юм. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэж үзэн оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасанд түүний гэр бүлийнхэн  эсэргүүцэн өнөөдөр хэвлэл мэдээлэлд хандлаа.

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Охин минь энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Гэтэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо. Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй. Хэрвээ түүнийг ДАШТ-д өрсөлдвөл би амиа хорлоно. Миний охиныг оролцуулахгүй юм гэхэд УАШТ-д үзүүрлэсэн, эсвэл хүрэл медаль авсан тамирчныг оролцуулах учиртай байлтай. Би Б.Баттулга дасгалжуулагчтай уулзсан. Тэгэхэд “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Шахаад байгаа Э.Сумъяа нь энэ жил УАШТ-д жингийн улмаас хасагдсан. Ийм шударга бус байж болох уу. Б.Баттулга миний охиныг дарамталсан. Малчин хүнийг яасан ч яах вэ гэж боддог юм байлгүй. Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг Д.Сумъяабазар сайдаа үүнд анхаараач ээ. Миний охиныг яагаад малаас доор үздэг юм бэ. Шударга ёсны төлөө тэмцэхийг монголчуудаа, Баянхонгорчуудаа уриалъя" гэлээ.

Мөн Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэв.  

1 Сэтгэгдэл
Gaviyat sumiya bish sh de
Хамгийн их уншсан