Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОСЫН ШУ-Ы АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Монгол-Оросын хамтарсан Биологийн болон палеонтологийн экспепицийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Оросын академичид болон БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдөөс бүрдсэн талууд хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Оросын туршлагаас суралцах, залуу эрдэмтдийг хөгжүүлэх, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд талууд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Манай улс ОХУ-ын шинжлэх ухааны академийн суурь судалгааны сантай 10 гаруй жил хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 2020 оноос хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сард зарлахаар төлөвлөсөн бөгөөд цаашид хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарахыг хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан