Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар олголт, хот байгуулалт, барилгажилтын сэдвээр хэлэлцүүлэг явуулна

Нийслэлийн иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг ирэх даваа гаригт явагдах гэж байна. Анхны хэлэлцүүлгээр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг хэрхэн бууруулах асуудал хөндсөн бол удаах хэлэлцүүлгээр “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” ярилцахаар хотын удирдлагууд шийдвэр гаргаад байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э. Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”-ын талаар Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”-ын тухай НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал”-aa хэлэх юм. Нийслэлийн иргэний танхимын хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцоно.  Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 11-328579, 11-321163 дугаарын утас болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Угтах үйлчилгээнд бүртгүүлж болох ба биечлэн, утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэнийг оролцуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан