Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЦЭЭЖ БОДОЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Энэ сарын 16-наас 20-ны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык Кол хотод үргэлжилж буй "Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4-12 насны 21 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох байсан хэдий ч цаг агаарын хүндрэлийн улмаас нислэг саатаж арав хүртэлх насны 15 тамирчин маань тэмцээнд оролцох боломжгүй болсон билээ.

Нэгэнт билетээ авчихсан байсан бага насны 9 тамирчин маань ах, эгч нараа дэмжих, тухайн улсаар аялах хүсэлтэй байсан учир тус улсыг зорьсон юм.

Тэмцээн болж буй газар ирэхэд 9 насны ангилалын зөвхөн дээд түвшний тамирчдын дунд зохиогдох тэмцээн эхлэх гэж байлаа. Нэгэнт ирснийх бага насны тамирчдаа шагналт байрт орохгүй ч гэсэн тус тэмцээнд өрсөлдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд зохион байгуулагчид зөвшөөрсөн юм. Тэмцээний дүн гарахад хамгийн гайхалтай нь манай 6 настнууд ах, эгч нараа ялж 6 медалийн 3-ыг нь хүртсэн юм. Тухайлбал, Б.Манлай, Ш.Ариун-Од нар тус тус мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртэж гайхамшгийг харууллаа.

Харин тэмцээний том насны ангилал буюу 10 насны үндсэн ангилалдаа өрсөлдсөн Б.Эрмүүн, Э.Бумдарь нараас Б.Эрмүүн хүрэл медалийн болзол хангасан бол дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн алтан медаль хүртэж түрүүллээ.

Өнөөдөр 11, 12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Итгэлмаа, Б.Биндэръяа нар өрсөлдөх бол тэмцээний төгсгөлд нийт 400 тамирчны дунд зохиогдох "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" шалгаруулах төрөл явагдана.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн сурагчдаас гадна академийн харъяа "Язгуур" бага сургууль болон "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтаж байна.

Өнөөдөр орой шагнал гардуулах үйл ажилллагаа явагдана.

Бид 53 дахь олон улсын тэмцээндээ амжилтын буухиагаа үргэлжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан