Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хийгдэж буй АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер /АНУ-ын Өмнөд Калифорни мужийн их сургуулийн Хөгжмийн боловсролын дэд профессор/-тай хамтарсан сургалтыг 2017 оноос эхлэн 3 дахь жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар санаачлан зохион байгуулсан.

Энэ хичээлийн жилд БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, МУБИС-ийн Багшийн сургууль хамтран 30 хөгжмийн багш нарын оролцоог ханган ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ бэлтгэх юм. Сургалтын нээлт өнөөдөр МУБИС-ийн Багшийн сургуулийн Урлаг зааланд болсон бөгөөд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургалтыг нээж, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МУБИС-ийн захирал, доктор Д.Мандах, АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер нар үг хэллээ.

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тус сургалт зөвхөн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, бэлтгэх тал дээр анхаарах төдийгүй үндэсний сургагч багш нарыг бэлтгэж хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол олгох үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан