“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтуудыг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар тушаал гаргав.
Уг тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс тус яаманд ирүүлсэн хүсэлтийн дагуу оршин сууж байгаа газрын асуудлыг нь шалгах ажлын хэсгийг БОАЖЯ, Хан-Уул дүүргийн газрын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Дээрх ажлын хэсэг нь БОАЖЯ-нд хүсэлт ирүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан орчимд оршин суугаа иргэдийн оршин суусан хугацаа, газрын байрлал, газрын кадастрыг нэг бүрчлэн шалган тодорхойлж, иргэдийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх санал болон шалгалтын дүнг Áàéãàëü îð÷èí, àÿëàë æóóë÷ëàëûí сайдын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх үүрэгтэй ажиллана.
Ингэхдээ тус хорооны нутаг дэвсгэрт оршин суугаа нь бодитоор тогтоогдсон өрхийн жагсаалт гарган, оршин сууж буй газар нь өмнө олгогдсон хууль ёсны зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай ямар нэг давхцалгүй иргэдэд газрын кадастрыг нь бүртгэлд тусган баталгаажуулж өгөх юм. Гэхдээ энэ нь өмчлөлийг баталгаажуулах гэрчилгээ биш бөгөөд зөвхөн тухайн иргэдийн оршин суугаа газарт давхардуулан газар олгох, үүнээс үүдэлтэй маргаан үүсэхээс хамгаалж буй арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, газрын кадастрыг нь бүртгэлд авч баталгаажуулсан өрхийн иргэдийн оршин суугаа газарт давхардуулан газрын зөвшөөрөл олгохгүй байхаар БОАЖЯ-наас шийдвэрлэлээ. Ингэснээр Зайсан орчимд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хамгаалагдаж, эрх мэдэл, албан тушаалтанд газраа алдахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм.