Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ШИНЭ ОРОН СУУЦ-2012” үзэсгэлэн болно

Монгол оронд барилгын салбар эрчимтэй хөгжиж, Засгийн газар болон хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид орон сууцны барилгад ихээхэн хөрөнгө оруулах боллоо. Дэд бүтэц, барилга, орон сууцны хөрөнгө оруулалтын цогцолбор арга хэмжээнд оролцогч байгууллага, аж ахуйн хэгжүүдийн тоо жил ирэх тусам өсч, хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд олон арван орон сууцны барилга баригдаж байна. Иймээс хөрөнгө оруулагчид, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, үнэлгээ, даатгалын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, орон сууцны барилга барьж буй бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулсан “ШИНЭ ОРОН СУУЦ-2012” үзэсгэлэн энэ сарын 17-19-нд болно. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь орон сууцны зах зээлд оролцогчид болон хөрөнгө оруулагчид, барилгын компаниуд, бодлого боловсруулагч, хяналт тавигчдыг нэг дор төвлөрүүлэн иргэдийг мэдээллээр хангахад оршино. Мөн үзэсгэлэн яармагийг өргөн хүрээтэй зохион байгуулснаар орон сууцны санхүүжилт,  даатгалын систем, хууль эрх зүйн талаарх баримт бичиг зэрэг бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг нээж өгөх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр бодлого зохицуулалтын болон хяналтын үүрэгтэй төрийн байгууллагуудтай хамтран барилгын чанар, стандартыг сайжруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр хийж буй ажлуудын талаар олон нийтэд танилцуулах семинар зохион байгуулах, дулааны хэмнэлттэй орон сууц барих талаар зөвлөгөө өгөх аж.

Н.Нандинцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан