Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно

 

Жил бүрийн 6-р сарын 5-нд тохиодог “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”, мөн  Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ.

 ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар Ногоон төсөл-ийн уралдаан зарласан билээ. Энэхүү уралдаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Би ногоон дэлхийн хүүхэд төсөл шалгарч, 2019 онд ХААН Банк Сангаас санхүүжүүлэн хамтран ажилласан юм.

Төслийн хүрээнд тус цогцолборын хөгжлийн хөтөлбөрт Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр-өө шинэчилэн нэвтрүүлснээс гадна Хөгжил мэдээллийн ордонд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ. Ингэснээр тус цогцолборт жилдээ 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй юм. Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой билээ.

Би ногоон дэлхийн хүүхэд төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Найрамдал” зуслангийн I ээлжийн 500 гаруй амрагч хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо.

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан өнгөрсөн хугацаанд хүүхэд залуусын боловсрол, байгаль орчны чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн төдийгүй цаашид ч компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлд авч үзэх юм. ХААН Банк хоёр жилийн өмнөөс компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бодлогын хүрээнд дэмжин ажиллах, урт хугацаанд банкны үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй билээ. Тус зорилтын хүрээнд НҮБ-ын зүгээс бизнесийн байгууллагуудын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хамгийн том санаачилга Даян дэлхийн гэрээ-нд ХААН Банк 2018 онд банк санхүүгийн салбараас сайн дураар анхлан элссэн юм.

                                    Бид зогсолтгүй бүтээсээр...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан