Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Халх голын байлдааны үнэ цэнийг сурагчдад ойлгуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.

Тойрон аяллын нээлт Зайсан толгой дахь “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөний дэргэд боллоо. Энэ үеэр тойрон аяллын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв. Эндээсээ Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Офицеруудын ордны өмнөх Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандарын дурсгалын хөшөө, Маршал Г.К.Жуковын дурсгалын гэр музей гэсэн маршрутаар тойрон аялал үргэлжлэх аж.  

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Энэ онд Халхын голын байлдааны 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/350 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу Халх голын байлдааны ойг тэмдэглэх төлөвлөгөө гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотод байгаа түүхийн дурсгалт газруудаар аялуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид байлдаанд оролцсон ахмад дайчдынхаа ар гэрт нь очиж, хүндэтгэл үзүүлэх, мөн их, дээд сургуулийн оюутан залууст Халх голын байлдааны үнэ цэнийн талаарх лекц, сургалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулна” гэсэн юм.

Сурагчид өнөөдрийн бидний энэхүү амар тайван амьдрал ямар их үнэ цэнээр олдсоныг, эх орныхоо төлөө амиа хайрлахгүй тулалдсан дайчдын баатарлаг гавьяаг ойлгон мэдэж, түүхийн мэдлэгээ арвижуулсан дурсамж дүүрэн аялал болно хэмээн нээлтийн үеэр зохион байгуулагчид ярьж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан