Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тендэрийн асуудлыг Шадар сайд хариуцна

Шинэ Засгийн газар байгуулагдвал нийгэмд болж бүтэхгүй байгаа нэлээн олон зүйл эмхлэгдэж мэдэх нь. Ямартай ч хамтарсан Засаг байгуулж байгаа нам, эвслийн төлөөллүүд шударга зүйлийг бий болгох талаар чамгүй ажиллаж, байр сууриа илэрхийлж байгаа аж. Тухайлбал, тендэр нэрийн дор улсын халааснаас их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулагдаж, хэн нэгний хэтэвчийг түнтийлгэдэг байсныг халах гэнэ. Өмнө нь, тендэрийг Төрийн өмчийн хороо болон харьяа яам агентлагаас зарлаж, танил талдаа өгдөг байсан нь нууц биш. Тэгвэл шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн байгуулагдсанаар тендэрийн асуудлыг Шадар сайд хариуцаж байхаар чиг үүрэгт нь тусгажээ. Ингэснээр тендэр нэрийн дор улсын мөнгө урсахгүй гэж Засгийн газрын хамтрагчид үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан