Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МХБХ-НЫ ДЭРГЭДЭХ ЭЛИТ АКАДЕМИ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Ирээдүйд үндэсний шигшээ багийн тоглогч болж улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх “Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 09-ний пүрэв гарагт 10:00 цагаас болно.

16, 19 хүртэлх насныхны дунд болох “Элит академи”-ийн бэлтгэлүүд долоо хоногийн мягмар, лхагва гарагт МХБХ-ны талбайд болно. МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси, Дасгалжуулагчийн боловсрол, залуучууд, өсвөрийн хөлбөмбөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “Элит академи”-ийн бэлтгэлийг удирдан явуулна.

Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багууд 9, 11-р саруудад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх учраас академийн үйл ажиллагаа шигшээ багийн тоглогчдыг олон сарын турш тогтмол формтой байхад том нөлөө үзүүлэх юм. Академид суралцахад ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд МХБХ-нд бүртгэлтэй клубт тоглодог авъяаслаг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүүхэд залууст “Элит академи”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан