Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Тусгаар тогтнол” уриатай тэмдэглэн өнгөрүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Үндэсний бичиг үсэг- Тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулахаар өнөөдөр нээлээ.

Арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Төрөөс монгол хэлний тухай, номын сангийн тухай анхны хуулиуд, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус соёрхон баталсан нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн. Иймээс бичиг үсгийн баярыг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нь Төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг, Ардын багш Дагвын Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ы тэргүүн байрын шагналууд, Монгол Улсын Үндэсний номын сангийн нэрэмжит “Ном цом” шагналыг гардуулах ёслол, “Нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж”-г шалгаруулан шагналаа.

Энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран хийхээр төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан