Монголын Хөлбөмбөгийн Холбоо Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр Булган, Завхан, Увс аймгуудад 2019 онд стандарт жижиг талбайг байгуулахаар төлөвлөөд байна. Гурван талбайн хувьд бүгд аймаг тус бүрийн ЕБС-ийн дэргэд баригдаж талбайн ашиглалт, арчилгааг сургууль хариуцах бол орон нутгийн гишүүн холбоодын хувьд тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах юм.
Үүнтэй холбоотойгоор Азийн Хөлбөмбөгийн Холбооны мэргэжилтэн Пүн Ёок 4 сарын 22-ны өдрөөс 5 сарын 1-ий өдрүүдэд Булган, Завхан, Увс аймгуудад ажиллаж жижиг талбай баригдах газруудтай биечлэн танилцлаа. Мэргэжилтэн Пүн Ёок Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс санал болгосон 3 газрыг судалж үнэлгээ өгсөн бөгөөд эдгээр газрууд бүгд жижиг талбай барих нөхцөлийг хангаж, бүх талын шаардлагад нийцсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Ингэснээр дараагийн шатны үйл ажиллагаа буюу жижиг талбайн архитекторын зураг төслийг гаргах эцэст нь АХБХ, МХБХ хамтран дотоодын болон гадаадын компаниудын дунд нээлттэй тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үлдлээ.
Дашрамд дуулгахад Булган, Завхан, Увс аймгийн удирдлагууд АХБХ, МХБХ-ны төлөөллүүдийг найрсгаар хүлээн авч жижиг талбайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа амласан юм.