Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг удирдав.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал Ж.Ариунболд 2018 онд хийж гүйцэтгэсэн тайлант ажлаа удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох санал хэлэлцүүлэн, ажлын албаны 2019 оны төсвийг батлуулав.
Мөн Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар танилцуулга хийн санал солилцож, уг зөвлөлийг шинэчлэн баталлаа.
Түүнчлэн эрх зүйн хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай хуульчдын холбоотой хамтран хийхээр санал нэгдсэн албан бичиг, холбогдох баримтад үндэслэн хэлэлцэж, гишүүдийн саналаар шинэчлэн баталсан юм.