Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨМӨЗО-НООС ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ УЛААНБААТАРЫН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОНО

Чөлөөт бөхийн “Moнголиа Опен” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 5-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно. “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах ес дэх удаагийн уламжлалт тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО хамгийн түрүүнд мэдүүлгээ ирүүлэв.

Багийн бүрэлдэхүүнд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн "Алтан Гранпри"-гийн аварга, Парисын Гранпри, “Клиппан Опен” ОУТ-ий хүрэл медальт, “Mонголиа Опен-2017” ОУТ-ий аварга Чандганацагаан, “China Open”, “Моngolia Open”, “Poland Open”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий медальт Бао Линлин, “Будапешт-2018” ДАШТ-д БНХАУ-ын шигшээ багт багтаж хүч үзсэн Хасбагана тэргүүтэй 25 тамирчин, гурван дасгалжуулагчтай өргөн баг Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан