Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг таван сая төгрөгөөр торгожээ

Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг таван сая төгрөгөөр торгожээ

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ.

Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг. Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэжээ. Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ.

Тэгвэл Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэгджээ. Тансаг, үнэтэй зэрэглэлийн байранд амьдардаг айлуудад 5 сая төгрөг юу юм бэ. 5 сая төгрөгөөр бохирдсон усыг цэвэршүүлж болох уу. Нийтдээ 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан уг хотхонд 53 айл амьдардаг аж.

1 Сэтгэгдэл
Манай хариуцлагын тогтолцоо нэг иймэрхүү байгаагаас сахилга, хариуцлага, хууль зөрчих явдал тасрахгүй байгаа юм. Байгальд тийм их хохирол учируулчихаад 5 сая төгрөгөөр хохирлыг арилгуулж чадах уу? Үгүй шүү дээ. Туул голын бургасыг хядаж барилга барилаа. Зогсоох шийдвэр гаргасан боловч шүүхэд хандсан учир асуудлыг шийдэж чадахгүй барилга үргэлжлэн баригдсаар. Хотын дарга миний биш гэж байна. Түүнийх биш байж болно. Тэгвэл хэнийх юм бэ? гэдгийг тогтоочих хяналтын байгууллага алга гэж үү? Дархан цаазтай Богд ууланд хувийн орон сууц өчнөөнөөрөө баригдсан байгаа. Тэнд газрын зөвшөөрөл хэн нэг нь хахуул өгөөд ч юмуу авсан л байгаа. Жирийн иргэнд 500м/кав газар олдохгүй л байгаа шүү дээ. Одоо барьсан барилгыг нураалтай биш өндөр татвар авч жирийн иргэдийг орон сууцтай болгоход нь туслах хэрэгтэй мэт.
Хамгийн их уншсан