Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" уралдаан эхэллээ

Өсвөр үеийнхэнд олимпын соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпын боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх зорилгоор Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академиас хамтран "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдаан зарласан. Монгол Улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан уралдаан өчигдрөөс эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 18-нд өндөрлөнө.

Энэхүү болзолт уралдаан нь мөн олимпын танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан