Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Үдийн цай” хэрэгжүүлдэг цайны газрын үйл ажиллагааг зогсоожээ


Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Монгол Улсын консерваторын харьяа Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хэрэгжүүлж буй цайны газарт иргэний өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар,
1. Гуанзны агуулах, бэлтгэлийн өрөөний хана тааз будаг шохой унасан, хөгцөрсөн, халуун боловсруулалтын хэсгийн тааз зэвэрсэн, хана шалны уулзвар хэсгээр ховхорч хөндий үүссэн, чийгтсэн, хөрс шороо нь гарсан, шалны мод ховхорч хөндийрсэн, таславч ханы доод хэсэгт нуралт, нүх үүссэн, уур татагч ажиллахгүй, чийгтэй, эвгүй үнэртэй, сургуулийн эд аж ахуйн агуулах хоол үйлдвэрлэлийн орчинд байрласан, шаардлагатай өрөө тасалгаа хүрэлцээгүй, хаалга үүдний бүрэн бүтэн байдал алдагдаж цанатсан, хүйтэн, халуун боловсруулалтын цахилгаан төхөөрөмж бүрэн ажилладаггүй,
2. Удирдлагын зүгээс сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, 2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналтаар өгөгдсөн зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлээгүй, сургуулийн дотоод хяналт илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлагад танилцуулах арга хэмжээг авч ажиллаагүй,
3. Агуулахад хөргөгчинд гадна уут, сав, шуудайтай болон хугацаа дууссан бүтээгдэхүүн хадгалсан, хөргөгч хөлдөөгчний цэвэрлэгээ хангалтгүй, түргэн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалтын горим мөрддөггүй, сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүн зарж борлуулдаг.
4. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, сургуулийн дотуур байранд амьдарч буй 71 хүүхэд, “Үдийн цай” үйлчилгээнд хамрагдах 220 хүүхдийн хүнсний аюулгүй байдал хангагдаагүй.
5.Ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаа хэвшил болоогүй, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлж ажиллаагүй зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн актаар цайны газрын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл түр зогсоосон байна.

1 Сэтгэгдэл
зөвхөн сургуулийнх гэлтгүй ер нь жижиг цайны газрууд маш бохир байдаг. улаанбаатар зочид буудлаас хойш орон сууцны 1 давхарт байдаг нэлээд хэдэн цайны газрууд хоол үйлдвэрлэл хийдэг гэхэд ариун цэвэр хангалтгүй л санагддаг бүхий л цайны газруудыг шалгаж стандарт мөрдүүлэх хэрэгтэй
Хамгийн их уншсан