Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшөөрөлгүй 200 тагтаа барьсан Катарын иргэнийг шалгаж байна

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд “Олон тооны тагтаа шувууг торонд хийж, машинд ачаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад, Катар Улсын иргэн Х БОАЖЯ-тай идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй ч  шувуу барих зохих зөвшөөрлийн бичиггүй, хураамж төлөөгүй атлаа 200 орчим тагтаа барьсан байжээ. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан