Ази тивийн аварга шалгаруулах “Азийн цом” буюу “AFC Cup” хөлбөмбөгийн тэмцээнд монгол улсыг төлөөлж “Эрчим” баг оролцож байгаа билээ. Тэдний энэ жилийн учраагаар БНАСАУ-ын “Риомион” клуб тодорчээ. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-ны 14.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглох бол хариу тоглолт өчигдөр боллоо.
Тус тоглолтод, өмнө нь Улаанбаатар хотод болсон тоглолтын адил “Риомион” баг 3:0-ээр хожсон байна. Тэд ийнхүү “AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатнаас шалгарч дараагийн тойрогт хүч үзэх эрхтэй болж байна.
Монголын лигийн тэмцээний олон удаагийн аварга “Эрчим” баг энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн байв. Ийнхүү “Эрчим”-ийн залуус хоёр тоглолтод дараалан хожигдсон тул цааш өрсөлдөх боломжгүй болов.