Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙН ЦОМД ЗОДОГЛОХ НАЙМАН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЛОО

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдцгаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутын “Триумф” спорт ордонд болно. 46 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг болон шилдэг найман багийн бүрэлдэхүүн албан ёсоор тодроод байна. Хамгийн сүүлд зохион байгуулагч орон Оросууд бүрэлдэхүүнээ зарласнаар ирц бүрдлээ. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар хүч үзэхээр болсон. Манай улс Дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран, зохион байгуулагч орон 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан юм. “А” хэсэгт Дэлхийн цомын хамгийн олон түрүүтэй, зохион байгуулагч орон ОХУ, тус тэмцээний хоёр мөнгө, зургаан хүрэл медальт Куба, зургаан хүрэл медальт Япон, 1995 оны хүрэл медальт Туркийн шигшээ баг учраа таарав. Эрчүүд маань Дэлхийн цомын тэмцээнд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байв. Ингээд Якутад зодоглох найман багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.

ДЭЛХИЙН ЦОМД ХҮЧ ҮЗЭХ НАЙМАН БАГ:
“А” ХЭСЭГ:
ОХУ-ЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Муслим Садулаев, Арыйан Тютрин 
61 кг: Эдуард Григорьев, Магомедрасул Идрисов - (23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга)
65 кг: Ахмед Чакаев - (2016, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт), Начын Куулар (23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга)
70 кг: Магомедрасул Газимагомедов - (2015, 2018 оны дэлхийн аварга), Давид Баев - (23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга)
74 кг: Заурбек Сидаков (2018 оны дэлхийн аварга), Магомед Курбаналиев (2016 оны дэлхийн аварга)
79 кг. Ахмед Гаджимагомедов (2018 оны ДАШТ-ий хүрэл медальт), Магомед Рамазанов 
86 кг: Даурен Куруглиев - (2017 оны Европын аварга), Владислав Валиев - (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт)
92 кг: Магомед Курбанов, Алихан Жабраилов 
97 кг: Расул Магомедов, Игорь Овсянников 
125 кг: Анзор Хизриев, Саид Гамидов - (2018 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга)

ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Юки Такахаши (2017 оны дэлхийн аварга, 2018 оны хүрэл медальт, 2017 оны Азийн аварга)
61 кг: Юдай Фүжита
65 кг: Такүто Отогүро (2018 оны дэлхийн аварга, 2015 оны өсвөр үеийн дэлхийн аварга), Дайчи Такатани (өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн наадам болон Азийн АШТ-ий мөнгөн медальт)
70 кг: Кожиро Шига (2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)
74 кг: Юүхи Фүжинами (2017 оны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)
79 кг: Юүта Абэ
86 кг: Сосүке Такатани (2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
92 кг: Ацүши Мацүмото (2018 оны ДАШТ-ий хүрэл медальт)
97 кг: Найя Акагүма 
125 кг: Нобүёоши Аракида (2014 оны Азийн наадмын хүрэл медальт), Кацүтоши Каназава

КУБЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Рейнери Андреу Ортега - (2017 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга)
61 кг: Йовлис Бонне Родригес - (2018 оны дэлхийн аварга, 2014, 2017 оны хүрэл медальт)
65 кг: Алехандро Вальдес Тобиер - (2017, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт)
70 кг: Франклин Кастильо - (2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга)
74 кг: Геандри Гарзон Кабальеро - (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)
79 кг: Рейнери Перес Абреу 
86 кг: Юриеским Торребланка Куеральта - (Пан Америкийн хошой аварга)
92 кг: Лазаро Даниэль Эрнандес Луис 
97 кг: Рейнерис Салас - (2013, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга)
125 кг: Оскар Пино Индс

ТУРКИЙН ШИГШЭЭ БАГ
57 кг: Али Карабога 
61 кг: Седат Оздемир - (2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, 2017 оны ЕАШТ-ий мөнгөн медальт)
65 кг: Чингисхан Эрдоган - (2010, 2011, 2013 оны Европын аварга)
70 кг: Серхат Арслан 
74 кг: Назим Селами Кара 
79 кг: Абдулкадир Озмен
86 кг: Фатих Эрдин - (2018 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий мөнгөн медальт)
92 кг: Сулейман Карадениз
97 кг: Али Бончеоглу
125 кг: Абдулла Омак

“В” ХЭСЭГ:
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Т.Түвшинтулга (2018 оны ДАШТ болон 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга)
61 кг: Г.Отгонбаатар 
65 кг: Б.Батмагнай (2014, 2016 оны Азийн АШТ-ий хошой хүрэл медальт)
70 кг: Г.Мандахнаран (2013, 2014 оны ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2010 оны Азийн наадмын аварга)
74 кг: Б.Бямбадорж
79 кг: П.Өнөрбат (2014 оны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт)
86 кг: О.Үйтүмэн (Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт), Э.Батмагнай
92 кг: Б.Өлзийсайхан
97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох
125 кг: Д.Хүдэрбулга - (Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт)

ГҮРЖИЙН ШИГШЭЭ БАГ
57 кг: Лаша Ломтадзе (2009 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт)
61 кг: Торнике Катамадзе
65 кг: Амиран Вахтангашвили 
70 кг: Мирза Шкулухия
74 кг: Зураби Эрбоцанашвили (2015 оны 23 хүртэлх насны Европын аварга)
79 кг: Давид Хуцишвили - (ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2010 оны залуучуудын дэлхийн аварга)
86 кг: Тарзан Майсурадзе (2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны Европын аварга)
92 кг: Дато Марсагишвили (“лондон-2012” олимпийн наадам, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга)
97 кг: Мамука Кордзайя (2011 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, 2008 оны өсвөр үеийн Европын аварга)
125 кг: Роланди Андриадзе (2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

АНУ-ЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Зак Сандерс - (2014 оны Пан Америкийн аварга), Зейн Ричардс 
61 кг: Нико Мегалудис 
65 кг: Зейн Ретерфорд - (2012 оны өсвөр үеийн дэлхийн аварга)
70 кг: Жейсон Чемберлен - (2015 оны Пан Америкийн аварга)
74 кг: Исайя Мартинез
79 кг: Томас Гант
86 кг: Сэм Брукс - (2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт)
92 кг: Хейден Зилмер 
97 кг: Кивен Гадсон - (2018 оны Пан Америкийн АШТ-ий мөнгөн медальт)
125 кг: Тони Нельсон

ИРАНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Алиреза Сарлак 
61 кг: Иман Садегикукандех - (2014, 2015 оны залуучуудын дэлхийн аварга)
65 кг: Хассанали Гиази Чека
70 кг: Мейсам Насири - (2016 оны Азийн аварга)
74 кг: Реза Афзалипаемами - (Оюутны дэлхийн хошой аварга, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга)
79 кг: Юсефали Асгари Осмавандани
86 кг: Мерсад Маргзари
92 кг: Хоссейн Шахбазигазвар - (2016 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга)
97 кг: Алиреза Гударзи, Али Шабанибенгар - (2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
125 кг: Комейл Гасеми (“Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Рио-2016”-гийн мөнгө, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт), Амин Тахери - (23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан