Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан Бөхийн өргөөнд болно

 

“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно. Үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзэх юм.

МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй.

Тухайн үед бөхийн өргөөнд үймээн гарсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг түр зогсоосон юм. Гэвч тэдэнтэй МҮБХ-ны удирдлагууд болон бөхчүүд олон сар уулзаж, ярилцсаны эцэст ийнхүү нээгээд байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан