Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ё.Баатарбилэг:"Бэртэгчин" ханддаг ААН-үүдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг салбарын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, холбогдох албаныхан болон гүйцэтгэгч компаниудын 200-аад төлөөлөл оролцлоо.

Өнгөрсөн онд боловсролын салбарт нийт 325 төсөл хэрэгжсэнээс 35 төсөл батлагдсан төсвөө огт авч чадаагүй. Зарим худалдан авах ажиллагааны тендер газар чөлөөлөлт, тендерийн маргаан, зураг төсвийн асуудлаас шалтгаалан жилийн сүүлээр зарлагдсан болохыг дурдаж байна. 2019 онд боловсролын салбарт нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 39.7 хувь буюу 616.5 тэрбум төгрөгийн 603 төсөл хэрэгжинэ.

БСШУС-ын сайд хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бүх эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Эрх шилжүүлсэн ч батлагдсан төсөвт багтаан шуурхай зохион байгуулахыг тодорхой хугацаатай үүрэг болгосон. Яамны зүгээс гүйцэтгэлд хяналт тавих, шахаж шаардах, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Тендерт шалгарсан компаниудын өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж ажил цалгарддаг байдал гаргаж болохгүй гэдгийг онцгой анхаарууллаа. Жишээ нь 23 байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр авсан компани төсөв мөнгө нь бүрэн батлагдсан байхад 5-50 хувийн гүйцэтгэлтэй 5 жилийн нүүр үзэж байгаа тохиолдол байна. Энэ бүхэнд хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ БСШУС-ын сайд санууллаа. 2013 онд Засгийн газрын хурлаар батлагдсан боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх концесс баталсан. Энэ асуудлыг Засгийн газарт оруулна, эргэн харах хэрэгтэй гэлээ.

Сангийн дэд сайд, Х.Булгантуяа, "2018 онд тендер оройтож зарлагдсанаас шалгарсан компаниуд санхүүжилтээ авахад хүндрэл учирсан. Иймд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилтээ авах ажлыг сангийн яам сайн зохион байгуулсан. 2019 онд урьдчилгаа төлбөрийн асуудалд чанга байр суурьтай байх болно. Учир нь жил дараалан ийм байдлаар санхүүжилтээ гаргуулах нь тухайн компани чадамжгүй гэдгийг харуулж байна гэсэн үг" гэлээ

Энэ удаагийн уулзалт хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан компаниудын удирдлагуудтай салбарын сайд уулзсан анхны уулзалт гэдгээрээ онцлог байлаа.

3 Сэтгэгдэл
SPORTIIN ZAL 1 TERBUM BAIHDAA YAHAVDEE.
АРВАЙХЭЭРТ УЛСЫН СУРГУУЛИЙН ЗААЛ НЬ 1ТУРБУМ 300 САЯ ХУВИАРАА БАРЬСАН НЬ 250 САЯ ХУВИЙНХ НЬ ИЛҮҮ САЙН ГЭСЭН ЯРИА БАЙНА САЙДАА ИРЖ ҮЗЭЭД АРД ТҮМЭНД ХАРИУГ ӨГӨӨЧ.
Шинэ сайд маань эрчимтэй ажиллаж эхэллээ. Амжилт
Хамгийн их уншсан