Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨЛБӨМБӨГИЙН АНГИД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын спортын төв сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Спортын Төв Ордонд боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтсайхан нар оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд МХБХ спортын төв сургуульд техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай зэргээр тусалж байх юм.

Үндэсний шигшээ багийн өдөртэй давхацсан арга хэмжээнд МХБХ Спортын төв сургуулийн хөлбөмбөгийн ангийнханд хувцас хэрэглэл, бөмбөг гардуулав. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Шигшээ баг бол үндэсний бахархал, улсын нэрийн хуудас юм. Харин шигшээ багийн тоглогч байна гэдэг тамирчин хүний нэр төрийн хэрэг, ховор хувь заяа.” хэмээн ярилаа.

Дашрамд дурдахад энэ онд МХБХ-ны 60 жил, Спортын төв сургуулийн 10 жилийн ойн баяр тус тус тохиож байгаа. Хамтын ажиллагааны үр дүнд ирээдүйд олон олон шилдэг хөлбөмбөгчид төрөн гарч, шигшээ баг, дээд лигт тоглох болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан