Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХНЫ БАХАРХЛЫН ӨДӨР

Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн 2018 оны 02-р сарын 14-ний хурлаар жил бүрийн 02-р сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. 2001 оны 02-р сарын 19-нд үндэсний шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан энэ түүхэн өдөр “Шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэх болсон учиртай. Хоёр дахь удаагийн “Үндэсний шигшээ багийн өдөр” өнөөдөр 18:00 цагт UB Event hall-д болох юм байна.

Тэртээх 1960 оноос өнөөг хүртэлх үндэсний шигшээ багийн төлөөллүүд нэгэн дээвэр дор цуглаж, гайхалтай үдшийг, халуун дулаан уур амьсгал дор өнгөрөөнө. Мөн энэ арга хэмжээний үеэр 1960 оноос хойшхи үндэсний шигшээ багийн хийсэн бүх тоглолтын статистикийг танилцуулж, сонирхолтой мэдээллүүдийг сонордуулах юм.

МХБХ-ны 60 жилийн ойн арга хэмжээнүүд “Үндэсний шигшээ багийн өдөр”-өөр эхэлж байгаа бөгөөд 2019 онд “Цоо шинэ түүх” эмэгтэйчүүдийн шигшээ багт зориулсан арга хэмжээ, хөлбөмбөгийн спортын мастер цолтнуудаа алдаршуулах, Грассрүүтс болон MFF FAN DAY, Хөлбөмбөгийн эрдэм шинжилгээний хурал, 60 жилийн түүхийг өгүүлсэн ном, баримтад кино бүтээх зэрэг олон үйл ажиллагааг хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан