Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй бөхчүүд хамтарсан бэлтгэл хийхээр Турк улсад очжээ

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид Турк улсад хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад очоод байна. Манай улсаас гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Э.Дэлгэрмаа, Б.Болортуяа, Х.Болортуяа, спортын мастер Б.Энхцэцэг, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Н.Загардулам гэсэн 12 тамирчин үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, эмч Баатар нарын хамт Эдирне хотод Туркийн үндэсний шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Тэдний дийлэнх нь 23 хүртэлх насны Азийн АШТ-д оролцох тамирчид юм байна.
Ирэх сард ОХУ-ын Якутад болох Дэлхийн цом, Улаанбаатарт болох 23 хүртэлх насны эрэгтэйчүүдийн шигшээ багийн 30 гаруй тамирчин “Суут” ресорт” баазад цугларалтад гараад байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан