Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөсөнд авиралтын дэлхийн аваргад манай хоёр тамирчин оролцож байна

Олон Улсын Уулчдын Холбооны Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах V цуврал тэмцээн Францын Шампани Ан Вануазид өнөөдөр эхэллээ. Энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж “СУТАЙН БОР” клубын тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал, МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Ж.Оюунцэцэг нар оролцож байна. Спортын мастер О.Сайханжаргал Хурд болон Техникийн төрлүүдэд өрсөлдөх аж. Эрэгтэй хурд болон техникийн төрөлд 15 орны 47 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бол ОХУ-ын эрэгтэй баг хамгийн олон тамирчид сойжээ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан