Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНУУД ЭХЭЛЛЭЭ

 

Сар шинийн баярт зориулсан барилдаанууд эхэллээ

Билгийн тооллын 17 дугаар жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хавдарын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран өчигдөр /02.01/ Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.

Барилдаанд 320 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Ц.Бямба-Отгон ес даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай найм даван үзүүрлэжээ. Их шөвөгт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын баяр наадамд 5 удаа түрүүлсэн манлай заануудын нэг Э.Совджамц шалгарсан байна.

Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Түмэндэмбэрэлд гардуулжээ. 

Өнөөдөр /2019.02.02/ Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд 14.00 цагаас болно.

Түүнчлэн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 10-18 цагийн хооронд "Монгол бөхийн өргөө"-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан