Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар шинийн баярт зориулсан барилдаанд Б.Хаш-Эрдэнэ түрүүлжээ

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов.  Нийтийн монгол шандастаны барилдаанд 160 бөх барилдсанаас Баянхонгор Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ 8 даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэжээ. Их шөвөгт БЗД-ийн Ч.Хүрэлбат шалгарсан байна.
Харин өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх З.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайханы Э.Тэлмүүн нар шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан