Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАРХАН-УУЛ АЙМАГ "ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ"-ЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫГ ҮҮРД ЭЗЭМШИХ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Футзалын үндэсний цом" 01 сарын 22-30-ий хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж өндөрлөлөө. Анх удаа "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтайгаар болсон "Футзалын үндэсний цом" бүхий л талаараа өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон юм. Нэгдүгээр шатанд Баян-Өлгий аймгийн шигшээ баг Увс аймгийн шигшээг буулган авч анхны "Нэгдүгээр шат"-ы аваргууд болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэв. Тэгвэл "Дээд шат"-д өөр нэгэн түүх бүтсэн бөгөөд түүхийн эзэд нь Дархан-Уул аймгийн шигшээ багийн залуус байлаа.

Тодруулбал С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг аваргын төлөө Орхон аймагтай тоглож 5:5-аар тэнцэн, торгуулийн цохилтоор хожиж гурван жил дараалан "Футзалын үндэсний цом"-ын аварга боллоо. Ингэснээр "Футзалын үндэсний цом"-ын шилжин явах цом Дархан-Уул аймагт үүрд үлдэхээр болсон билээ.

Дээд шат:

Алт: Дархан
Мөнгө: Орхон
Хүрэл: Сэлэнгэ
Дөрөв: Төв

Нэгдүгээр шат:

1-р байр: Баян-Өлгий 
2-р байр: Увс
3-р байр: Сүхбаатар 
4-р байр: Говьсүмбэр

Нэгдүгээр шатны шилдгүүд:

Шилдэг хаалгач: Ж.Дашням /Увс аймаг/

Шилдэг тэгш тоглогч: К.Балгын /Баян-Өлгий аймаг/

Шилдэг довтлогч: Б.Антон /Баян-Өлгий аймаг/

Дээд шатны шилдгүүд:

Шилдэг хаалгач: Ж.Энхбаяр /Дархан-Уул/

Шилдэг тэгш тоглогч: Г.Батболд /Сэлэнгэ/

Шилдэг довтлогч: Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон/

Шилдэг шүүгч: Г.Нарангэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан