Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Футзалын үндэсний цом" нэгдүгээр сарын 22-30-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж өндөрлөлөө.
Анх удаа "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтайгаар болсон "Футзалын үндэсний цом" бүхий л талаараа өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон юм.
Нэгдүгээр шатанд Баян-Өлгий аймгийн шигшээ баг Увс аймгийн шигшээг буулган авч анхны "Нэгдүгээр шат"-ы аваргууд болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
Тэгвэл "Дээд шат"-д өөр нэгэн түүх бүтсэн бөгөөд түүхийн эзэд нь Дархан-Уул аймгийн шигшээ багийн залуус байлаа.
Тодруулбал С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг аваргын төлөө Орхон аймагтай тоглож 5:5-аар тэнцэн, торгуулийн цохилтоор хожиж гурван жил дараалан "Футзалын үндэсний цом"-ын аварга боллоо. Ингэснээр "Футзалын үндэсний цом"-ын шилжин явах цом Дархан-Уул аймагт үүрд үлдэхээр болж байна.
Дээд шат:
Алт: Дархан
Мөнгө: Орхон
Хүрэл: Сэлэнгэ
Дөрөв: Төв
Нэгдүгээр шат:
1-р байр: Баян-Өлгий
2-р байр: Увс
3-р байр: Сүхбаатар
4-р байр: Говьсүмбэр
Нэгдүгээр шатны шилдгүүд:
Шилдэг хаалгач: Ж.Дашням /Увс аймаг/
Шилдэг тэгш тоглогч: К.Балгын /Баян-Өлгий аймаг/
Шилдэг довтлогч: Б.Антон /Баян-Өлгий аймаг/
Дээд шатны шилдгүүд:
Шилдэг хаалгач: Ж.Энхбаяр /Дархан-Уул/
Шилдэг тэгш тоглогч: Г.Батболд /Сэлэнгэ/
Шилдэг довтлогч: Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон/
Шилдэг шүүгч: Г.Нарангэрэл