Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандахыг зөвлөв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, элчин сайдын яам хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг болно.

            2019 оны гаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарч буй тохиолдол байна.

            Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг.

            Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна.

            Мөн манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН ЯАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан