Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Наранбат Монгол Улсын 7 рекордыг бага насны ангилалд шинэчлэн тогтоожээ

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй ой тогтоолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ой тогтоолтын спортыг сонирхон хичээллэдэг тамирчдад бие биенээсээ суралцах, бахархах боломж олгох, сэтгэхүйн хурд, авьяас чадварыг нээн илрүүлэх мөн олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулж, ирээдүйд улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган алдаршуулах зорилгоор тус тэмцээнийг улирал бүр зохион байгуулдаг болоод байгаа билээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Улаанбаатар хот болон орон нутгийн салбаруудаас нийт 60 тамирчин бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Ш.Наранбат (5030 оноо), өсвөр насны ангилалд ОУ-ын Мастер Г.Мянганбаяр (6297 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (7206 оноо) нар тус тус тэргүүлсэн бол нийлбэр дүнгээр нийт оролцсон тамирчдаас ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав (7206 оноо) тэргүүллээ.

Тэмцээний үеэр Ш.Наранбат (12 нас) Монгол улсын 7 рекордыг бага насны ангилалд шинэчлэн тогтоож нийлбэр дүнгээр 7 дугаар байранд шалгарсан нь олныг гайхшруулав.


Ингээд нас насны ангилалд эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Бага нас

Ш.Наранбат – 5030 оноо
Б.Энхлүүн – 2674 оноо
А.Должин – 2608 оноо

Өсвөр нас

Г.Мянганбаяр – 6297 оноо
А.Одмаа – 5556 оноо
С.Марал – 5458 оноо

Насанд хүрэгч

Э.Пүрэвжав – 7206 оноо
Г.Солонго – 5218 оноо
Б.Гантөмөр – 3125 оноо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан