Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж байна

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн боловсруулсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Саяхан УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах болно. Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай уулзаж, тогтоолын төслийг түргэн, шуурхай, хуулийн дагуу хэлэлцэх талаар санал солилцлоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу аливаа хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхлэх ёстой. Энэхүү эмхэтгэлийн дараагийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлах боломжтой. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын шинэ дарга томилогдож, сар шинийн баяраар ард түмэнтэйгээ золгох юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан