Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Цагаандарь АНУ-д болсон тэмцээний аварга болжээ

TOYA хүүхэд хөгжлийн академийн хүүхдүүд өнгөрсөн сард Малайз улсын Куала Лумпур хотноо болсон  “23-ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЦЭЭЖ ТООЛОЛ, СОРОБАН САМПИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-д амжилттай оролцсон билээ. Дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд, багачуудтай өрсөлдсөн 47 суралцагч өөр өөрсдийн ангилалдаа өндөр амжилт үзүүлж, Нэг суралцагч - ГРАНД ЧАМПИОН, 16 суралцагч - ЧАМПИОН, 20 суралцагч - АЛТАН ЦОМ, 10 суралцагч - МӨНГӨН ЦОМ гэсэн Монголын оюуны спортын түүхэнд гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлсэн. Тэгвэл тус академийн суралцагч Энхтүвшингийн Цагаандарь АНУ - д болсон цээж тоолол сампингийн тэмцээний 12 насны ангилалд орж АВАРГА болжээ. Түүгээр ч зогсохгүй Э.Цагаандарь Анзаны тарөлд 3- р байр эзлэн хүрэл цом 100 ам.доллараар шагнагджээ.

1 Сэтгэгдэл
Баяр хүргэе, амжилт хүсье.
Хамгийн их уншсан