Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.Баярсайхан: ТББ-тай хамтран тэдний дуу хоолойгоор дамжуулан нийгэмд нөлөөлөх ажлууд хийнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийн энэ оны нэгдүгээр өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.
Дэд зөвлөл өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2019 оны ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа. 2018 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 77,6 хувьтай байна. Үүнд Ерөнхий боловсрол, дээд боловсрол, сургуулийн өмнөх боловсролын бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах чиглэлээр үр дүнтэй олон арга хэмжээ авсныг дурдлаа.
Тус дэд зөвлөлийн дарга БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны төлөвлөгөөтэй холбоотой дараах санал чиглэлийг өглөө. Үүнд
2019 оны дэд зөвлөлийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин нягталж, нэгдүгээр сарын 25-ны дотор саналаа өгөөрэй. Биелэгдэхгүй олон ажил төлөвлөх бус өргөн хүрээнд, далайцтай, түүх болж болж үлдэхээр үр дүнтэй цөөн ажил төлөвлөх хэрэгтэй. Даацтай ажлын санал оруулж ирэхийг хүсье.
2019 оныг БСШУСЯ “Боловсролын Ёс зүйн жил” болгон зарлаж байгаа. Засгийн газар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Ёс зүйн боловсролын жилийн хүрээнд хүүхдүүд бие биенээ хайрладаг байх хүндэлдэг байх гадуурхдаггүй байхад чиглэсэн ажлыг сургалтын бүх төвшинд хийхээр төлөвлөж байна. 
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах багш нарын хэрэгцээ байна. Багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, заах арга барил сэтгэл судлалын хичээлүүдийг БМДИ-тэй хамтран хэрэгжүүлээд явах боломжтой. Үүнийг төлөвлөгөөнд оруулаад явах нь зүйтэй.


Хоёр сайдын хамтарсан тушаал гарч жил бүрийн 3 сарын 5 ныг “Хүүхэд хэрэглэгч” өдөр байхаар тогтсон. ТББ, холбоод энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож гарц шийдлийн талаар саналаа илэрхийлэхийг хүсье . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээг хангуулах тал дээр юу хийж чадах вэ гэдэг дээр биелэгдэж болохоор, эсвэл дүрэм журам эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар ямар ажил хийж болох вэ гэдэг талаас нь анхаараарай.
2019 онд яам ТББ аар дамжуулан төрийн бодлогыг хэрэгжүүлэх бодлого барина. Идэвхтэй ёс зүйтэй сайн үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтраад тэдний дуу хоолойгоор дамжуулан нийгэмд нөлөөлөх ажлууд хийгдэнэ. Үүн дээр ажил санаачилж орж ирэхийг урьж байна.
Оны төгсгөлд нүүр бардам ажлаа танилцуулах ёстой. Тиймээс дэд зөвлөлийн ажлаа эрчимтэй явуулах хэрэгтэй. Хийсэн ажлаа олон нийтэд мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, ялгаварлан гадуурхахгүй байхад чиглэсэн нөлөөллийн ажлыг далайцтай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажилла гэлээ. 
2019 оны нэгдүгээр сарын 25-ны хурлаар энэ оны дэд зөвлөлийн төлөвлөгөөг эцэслэн батална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан