Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорино. Өнгөрсөн жил хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож Монгол Улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээнүүд болж байсан. Энэ онд мөн БНХАУ болон ОХУ-ын мөсөн сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөсөн сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах зорилгоор Монголын мөсөн сурын холбоо Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран тав дах жилдээ улсын аваргаа шалгаруулах гэж байгаа юм. “Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой.