Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

 

Жүдо бөхийн улсын аваргууд тодорч эхэллээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр/01.07/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан явагдаж, медальтнууд тодров.

Тэмцээний дүн:

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

Хүрэл медалийг: Хилчин спорт хорооны Уртнасан, Боржин клубын Бүрнээбаяр

Мөнгөн медалийг: Женко клубын Ойдовчимэг

Алтан медалийг: Алдар спорт хорооны Наранцэцэг

Эрэгтэйчүүдийн -60кг жинд

Хүрэл медалийг: Эрч спорт хорооны Өнөболд, Хангарьд спорт хорооны Марал-Эрдэнэ

Мөнгөн медалийг: Хилчин спорт хорооны Мягмардорж

Алтан медалийг: Алдар спорт хорооны Ариунболд

Эмэгтэйчүүдийн -52кг жинд

Хүрэл медалийг: Хүч спорт хорооны Энх-Отгон, Хилчин спорт хорооны Гэрэлмаа

Мөнгөн медалийг: Дархан хотын тамирчин Гал-Од

Алтан медалийг: Баянхонгор аймгийн Сосорбарам

Эрэгтэйчүүдийн -66кг жинд

Хүрэл медалийг: Хилчин спорт хорооны Басхүү, Хилчин спорт хорооны Төмөрхүлэг

Мөнгөн медалийг: Сүлд спорт хорооны  Хэрлэн

Алтан медалийг: Женко клубын тамирчин Мөнхбаяр

Эмэгтэйчүүдийн -57кг жинд

Хүрэл медалийг: Хилчин спорт хорооны Аззаяа, Женко клубын Алтанцэцэг

Мөнгөн медалийг: Женко клубын Хорлоо

Алтан медалийг: Сүлд спорт хорооны Энхрийлэн

Эмэгтэйчүүдийн -63кг жинд

Хүрэл медалийг: Номин, Женко клубын Сүнжидмаа

Мөнгөн медалийг: Женко клубын Мөнгөнчимэг

Алтан медалийг: Алдар спорт хорооны Ганхайч

Эрэгтэйчүүдийн -73кг жинд

Хүрэл медалийг: Эрч спорт хорооны Баяртүвшин, Женко клубын тамирчин Одбаяр

Мөнгөн медалийг: Хангарьд спорт хорооны тамирчин Батболд

Алтан медалийг: Сүлд спорт хорооны тамирчин Цогтбаатар тус тус хүртсэн байна. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Харин сүүлийн өдөр холимог багийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан