Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Израйль улс энэ жил анх удаа гран при тэмцээнийг нутагтаа зохион байгуулна

 

 

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн 2019 оны цуврал тэмцээнүүд энэ сарын 24-нд Израйль улсын Тель-Авив хотноо "Тель-Авив 2019" гранпри тэмцээнээр эхэлнэ. Энэ жилийн хувьд Токио 2020 олимпийн их наадмын өмнөх жил тул олимпийн эрхийн онооны төлөө тэмцээн бүр маш хариуцлагатай өрсөлдөөн ихтэй байх нь дамжиггүй.

Энэхүү тэмцээнд дэлхийн 57 орны шилдэг 450 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Харин манай улсаас 15 жүдоч оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.


 

Израйль улс энэ жил анх удаа гран при тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар Олон улсын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулсан. Энэхүү гранпри тэмцээн нь оны хамгийн эхний тэмцээн болж буйгаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан