Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөхийн өргөөний асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

 

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаад Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дээр санал нийлсэн.
Хоёр аварга Улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан юм. Гэтэл Л.Чинбат тэргүүнтэй холбоо Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэсэн бичиг Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлжээ. Тиймээс бөхийн өргөөний асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Ийнхүү асуудал нэг мөр мөддөө цэгцрэхгүй Бөхийн өргөөнд цагаан сарын барилдаанд ч болохооргүй болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан