Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн аюулаас сэрэмжлүүлэв

Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир ба Урдтамир, Хэнтэй нуруунаас усжих Туул голын адаг, Балж, Хэрлэн голын эх, Хянганы уулсаас эхтэй Халх голын адаг, Орхон голын эх, Хангай нурууны өврийн Завхан , Түй, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги зэрэг  голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-75 см нэмэгдсэн байна. Түүнчлэн Хойдтамир, Туул голын адаг, Орхон гол Бат-Өлзий, Балж, Хэрлэн голын эх, Байдраг, Шаргалжуут, Таац, Түй гол Баянхонгор орчмоор үерийн түвшинг 15-35 см, Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 15-20 см даван тус тус хүчтэй үерлэжээ. Маргааш ус судлалын харуул  Орхон-Хархорин, Чулуут-Өндөрулаан, Түй-Богд орчмоор усны түвшин 20-40 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-25 см давах тул дээрх голуудын сав газраар нутаглаж, буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан