Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рашаан сувилалын шинэ журам мөрдөгдлөө

Эрүүл мэндийн сайдын 247 дугаар тушаалаар “Чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-ыг шинэчлэн баталжээ. Ингэснээр чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувилалд иргэд, даатгуулагчдыг эмчилж сувилахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хууль, рашаан сувилалтай холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хүн амд рашаан, сувиллын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилготой ажээ. Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсан рашаан, сувилалд эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагч тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар дунджаар 74 мянган төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан