Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрөө ч гэсэн халаа, солионы золиос болох вий

УБЕГ-ын  дарга Л.Амарсанаа хоёр сүүдэртэй болоод удаж буй. Сүүлийн хэдэн сар түүнийг дагалдах болсон Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газ­рын дарга асан Ч.Чанлавлодой нар гомдолтой хэвээр байна. Анх томилогдонгуутаа 160 гаруй ажилтнаа халчихаад эргүүлэн авахдаа тэр хоёрыг үлдээсэн нь хууль бус намаар нь ялгаварласан хэмээсэн. Харин Л.Амарсанаа даргын хувьд ямар учраас халсан гэдгээ тайлбарлаагүй бөгөөд хэвлэлийнхнийг харахаар зугтдаг гэмтэй болчихоод буй. Ямартай ч засаг солигдож буй энэ үед түүнийг ч гэсэн халаа, солионы золиос болох вий хэмээн албан хаагчид нь жиг жуг ярьцгааж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан