Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
АН-ынхаан МАН, Н.Энхбаяр хоёрын эсрэг хийх хариу мэхээ бэлтгээрэй
МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг зохион байгуулсан гэдэг үндэслэлээр дөрвөн жилийн ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид хорих шийдвэрийг гаргаад удаагүй байна. Энэ нь ч сүүлийн үед улс төрийн халуухан сэдвийн нэг болоод байгаа юм. Н.Энхбаяраас болоод гацаанд ороод байсан төрийн ажил дахиад л гацав. Бөхөөр бол бүр шахааны барьцанд орчихов. Учир нь, МАН-ынхан төрийн ажлыг гацаахын тулд шуудагны барьцанд хүрсэн байсан бол Энхбаярын асуудал алсын сүвээний барьцанд хүрлээ. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаар сэтгэл шулуудсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн удирдагч Н.Энхбаярын асуудлаас болоод Засгийн газраас гарах тухай ч ярьж эхэлсэн тухай мэдээлэл ордны хонгилоор тэнүүчлэх болов. Товчхондоо гэвэл МАХН, МҮАН-ынхан хоорондоо жийлцээд эхэлсэн бололтой. МАХН-ынхан бүгд Н.Энхбаяраас хараад байдаг болохоор, “Н.Энхбаярт ял оноосон нь улс төрийн хараат шийдвэр болсон. Зохимолоор ял хүлээлгэсэн” хэмээн гөжүүдэлж байна. Магадгүй том ах /Энхбаяр/ нь намынхаа нөхдийг Засгийн газраас гар. Аль эсвэл миний асуудалд УИХ-ын анхаарлыг хандуулж гэж захисан ч байж болох. Харин МҮАН-ынхан төрийн ажлыг урагшлуулах нь зүйтэж гэж үзэж, Н.Энхбаярт ял оноосон асуудалд АН-ынхан байр сууриа илэрхийлчих, тэгээд ажлаа явуулъя гэсэн тохироо хийж байгааг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газар гэх бялуунаас 25 хувьд нь эзэн суухаар тохироо хийгээд буй. Тиймээс сайд, дэд сайдын зөөлөн сэнтийд залрах хүсэл нь тэднийг улам ихээр түлхэж, улмаар эвсэл болж дэр нэгтгэсэн МАХН-ныхны дургүйг хүргэж байж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж, бичиж байна. Үүнийгээ ч тэд илэрхийлээд эхэллээ. МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын хувьд намын даргынхаа асуудлыг төрийн анхааралд хүргэхийн тулд эцэж цуцахаа мэдэхгүй гүйж байхад МҮАН-аас сонгогдсон нөхдийн хувьд төдийлэн анхаарал хандуулсан зүйл алга. “АН байр сууриа илэрхийлээсэй” гэдэг үгийг л хэлж сууна.
Хэрэв Энхбаяр шинээр бүрдэх АН тэргүүтэй Засгийн газраас шахааны барьц аваад, унагавал Засаг гарцаагүй унаж таарна. Тэгэхээр энэ асуудлыг ямар нэгэн байдлаар зөв шийдэж Засгийн газраа эмхлэн байгуулах зөв гарцыг АН-ынхан л олж, хариу мэх л хийхгүй бол МАН-ын шуудагдсан барьц, Энхбаярын алсын сүвээний барьц улам даамжирч мэдэх нь.

Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан