Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
ЕБС-ийн кабинет, лаборатори байгуулах журам шинэчлэгдлээ
Кабинетийн харилцааг зохицуулж ирсэн дээр дурдсан зааврыг боловсролын хөгжлийн шаардлагаар нийгэмд шинээр үүсэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэн боловсруулах дараах шаардлага байна:
Журам нь үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд кабинет, лаборатори байгуулах, ашиглах үйл ажиллагаанд хамтын оролцоог хангах, ил тод, нээлттэй байх зарчим баримтлах бөгөөд журмаар дор дурдсан харилцааг зохицуулахаар тусгалаа:
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
БСШУС-ын сайдын А/762 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудад кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр ЕБС-иудын бие даасан байдлыг хангах, сургуулиуд өөрт хэрэгцээ шаардлагатай байгаа кабинет, лабораторийг байгуулах боломжтой болох, ингэснээр бүтээлч байдал өсөн нэмэгдэнэ гэж салбар яамны зүгээс үзэж байна.
Гэгээрлийн сайдын 1996 оны 253 дугаар тушаалаар “Кабинетийн ерөнхий заавар”-ыг баталж, түүнийг өнгөрсөн хугацаанд мөрдөж ирсэн. Энэхүү зааврыг баримтлан аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар ерөнхий боловсролын сургуульд кабинет байгуулах хүсэлтийг магадлан шалгах, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд гэрчилгээ олгох ажлыг хариуцан ажиллаж ирсэн. Харин Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолоор кабинет, лаборатори хариуцан ажиллах багшид нэмэгдэл хөлс олгох зохицуулалттай бөгөөд уг тогтоолоор багшид үндсэн цалингаас тооцож 5 хувийн нэмэгдэл хөлсийг сар бүр олгохоор заасан байдаг.
Заавар шинэчлэх хэрэгцээ, шаардлага
Кабинетийн харилцааг зохицуулж ирсэн дээр дурдсан зааврыг боловсролын хөгжлийн шаардлагаар нийгэмд шинээр үүсэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэн боловсруулах дараах шаардлага байна:
1. Манай улсын боловсролын салбарт хийгдсэн тогтолцооны болон сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэл, арга зүйн хөгжилтэй уялдуулах;
2. Нийгмийн хөгжил, хувьсал, өөрчлөлт болон боловсролын хөгжлийн олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургууль бүр өөрийн онцлог, нөхцөл бололцоонд тулгуурлан бие даан хөгжих нээлттэй боломжийг бий болгох;
3. Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори ажиллуулах эрхийг баталгаажуулах асуудлыг тухайн сургалтын байгууллагад шилжүүлж, ил тод нээлттэй, хамтын оролцооны зарчмаар шийдвэрлэдэг байхаар журмыг шинэчлэх нь зүйтэй гэж “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчид үзсэн болохыг хэрэгжүүлэх;
4. Тухайн сургуулийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, урлагийн газраас өдөр бүр оролцдоггүй нөхцөлд хөндлөнгөөс кабинет ажиллуулах эрх олгох шийдвэр гаргаж байгаа нь субъ
5. ектив нөлөөтэй төдийгүй сургуулийн төсвийг захиран зарцуулах эрх Төсвийн тухай хуулиар сургуулийн захиралд олгогдсон байдаг. Гэтэл аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар нь кабинет, лаборатори ажиллуулах асуудлыг шийдвэрлэн гэрчилгээ олгож байгаа нь зөрчил дагуулж байна.
6. Тухайн кабинет, лаборатори байнгын ажиллагаатай эсэхийг зөвхөн тухайн сургууль хамт олон мэдэхээс гадна нэг сургуульд хэт олон кабинетийн эрх олгосноор сургуулийн төсөвт хүндрэл үүсэх тохиолдол ч гарч байна /кабинет, лаборатори хариуцах багшид нэмэгдэл хөлс олгох асуудлыг сургуулийн төсөвт багтаан сургуулийн захирал шийдвэрлэх/.
Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/762 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам”-ыг дараах байдлаар шинэчлэн баталлаа.
Журам нь үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд кабинет, лаборатори байгуулах, ашиглах үйл ажиллагаанд хамтын оролцоог хангах, ил тод, нээлттэй байх зарчим баримтлах бөгөөд журмаар дор дурдсан харилцааг зохицуулахаар тусгалаа:
1. Кабинет, лаборатори байгуулах, ашиглах зорилго, “лаборатори” гэж юуг ойлгохыг тус тус тодорхойлсон;
2. Кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдох бүхий л харилцааг сургуулийн түвшинд заах аргын нэгдлийн саналыг харгалзан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулах;
3. Кабинет, лаборатори нь тогтвортой ажиллагаатай байх, тэдгээрийг ашиглах, сургалтын багц материалыг баяжуулах, шинэчлэхэд багш нар хамтран ажиллах;
4. Кабинет, лаборатори шаардлага хангаж буй эсэхэд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах ажлын хэсгийг захирлын тушаалаар томилон ажиллуулах;
5. Багш нарын зөвлөлийн хуралд нийт багшийн 90-ээс дээш хувь нь заавал оролцсон байх бөгөөд хуралд оролцсон багш нарын 80-аас дээш хувь нь тухайн хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцох;
6. Кабинет, лабораторид жил бүрийн 11 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, цаашид тухайн кабинет, лабораторийг ажиллуулах эсхүл хугацаатай даалгавар өгөх болон татан буулгах эсэх асуудлыг шийдвэрлэх;
7. Кабинет, лабораторид байх сургалтын багц материалыг тодорхойлж, тэдгээрийг байнгын ашиглалтад байлгах бөгөөд тэдгээр нь суралцагчдад хүртээмжтэй байх;
8. Кабинет, лабораторийн үйл ажиллагааны тайланг хариуцсан багш заах аргын нэгдлийн бусад багш нартай хамтран тухайн хичээлийн жилийн төгсгөлд багш нарын зөвлөлд танилцуулах.
Энэхүү журмыг 2018-2019 оны хичээлийн жилд кабинет, лаборатори шинээр байгуулахад, 2019-2020 оны хичээлийн жилээс бүрэн мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болголоо.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗАР
0 Сэтгэгдэл