Европын шилдэг дээд зэргийн шоколадны түүхий эд, италийн технологи, тоног төхөөрөмж ашиглан Монголдоо анх удаа артизан буюу hand craft шоколадыг “Sayan” брэндийн хамт олон өөрийн өвөрмөц онцгой амт жорын дагуу, 100 хувийн байгалийн түүхий эдээр хийж хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Артизан шоколад гэдэг нь handcrafted буюу гар аргаар хийдэг технологи. Урламал шоколад гэж орчуулдаг байна. Энэ нь өөрөө цэвэр органик, дандаа байгалийн түүхий эд хэрэглэдэг, аливаа ямар нэгэн хугацаа уртасгагч юм уу амт оруулагч, химийн нэмэлт бодис нэмдэггүй. Тийм болохоор хамгийн сайн амт чанартай,эрүүл мэндэд хоргүй байдаг. Харин органик бүтээгдэхүүн тул хадгалалтын хугацаа арай богино, 3-6 сар байдаг, энэ нь фрэш бүтээгдэхүүн гэдгийг илтгэж байгаа юм.
“Sayan” брэндийнхэн “Taste of Mongolia”, “Ambassador”, “Mongolia The Beautiful” шоколадны цуглуулгаа гадаад, дотоодын зочид гийчдийг “нүүр бардам” дайлах дуртай идээ болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж буй. Шоколадаараа дамжуулж Монгол орноо сурталчилья гэсэн хүсэлтэй нь “Mongolia the beautiful” буюу “Үзэсгэлэнт Монгол”, “Taste of Mongolia” буюу “Монгол Амт”, “Ambassador” буюу “Амбан Сайд” гэх нэрнээс нь л анзаарагдана. “Ambassador” нь Монголдоо анхны дарстай шоколадны цуглуулга бол “Үзэсгэлэнт Монгол” нэртэй шоколадны цуглуулга нь дотроо Монголын үзэсгэлэнт газруудын фото зураг бүхий ил захидалтай.
Тус хамт олон гэрэл зурагчдаас нь албан ёсны эрхийг нь авч зургийг нь хэвлүүлдэг талаар “Sayan” шоколадны үйлдвэрийн захирал З.Болормаа ярьж байсан удаатай. Мөн арвайтай шоколад нь дэлхийд цор ганц бүтээгдэхүүн юм.
Энэ хүчин чармайлтынхаа үр дүнд аль хэдийнэ гадаад дотоодын өөрийн хэрэглэгчидтэй болсон гэхэд буруудахгүй. Тухайлбал, эрхэм хэрэглэгч нь Төрийн ёслолын алба. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга нарын гадаад дотоод айлчлал, хүлээн авалт бэлэг сэлт зэрэг олон нарийн чимхлүүр ажлыг хариуцдаг төрийн дипломат алба эднийхээр үйлчлүүлдэг. "САЯАН" шоколадыг үйлдвэрлэгдэж эхэлсэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүнийх нь амт чанарыг өндрөөр үнэлэн, тогтмол захиалан авч үргэлж урам хайрладаг байна. Сонирхуулахад, ОХУ-ын Кремлийн албан ёсны шоколад нийлүүлэгч нь "А.Коркунов" брэнд байдаг бол, Их Британийн ЗГ-ын албан ёсны шоколад нь "Hames Chocolates" байдаг юм байна. Тэгвэл манай улсынх “Sayan” брэнд гээд хэлчихэд буруудахгүй.
Тэд бүтээгдэхүүнээ их зохиолч Д.Нацагдоржийн “Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд, Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд …” хэмээн шүлэглэсэн үзэсгэлэнт Соёны нурууны нэрээр нэрлэсэн нь ч учиртай аж. Эх орон, үндэсний соёл уламжлалаа хайрлах, худалдан авагч бүрээ хүндлэн дээдлэх сэтгэлээ “Sayan” шоколад бүртээ шингээж, ширхэг бүрийг нь хайраар бүтээж буй учир “Хайраар урласан Монгол амт” гэх уритай юм билээ. Түүгээр ч зогсохгүй “Sayan” шоколад дэлхийд алдартай Milka, Тoblerone, Raffaelo, Kinder surprise, Alpen Gold зэрэг шоколад үйлдвэрлэгчидтэй адил нэг компаниас түүхий эдээ авдаг.
Тийм учраас европ чанар, европ стандарт гэдгээ онцолдог аж. Дээр нь монгол орны маань байгалийн зэрлэг жимс, арвайн гурил, дээд зэргийн архи дарс, цагаан идээ зэргийг нэмснээр САЯАН шоколад бүтдэг. Хамгийн гол нь сайн чанарын шоколад, түүхий эдээр хийж байгаа учир манай бүтээгдэхүүний үнэ нь жирийн шоколаднаас арай үнэтэй. Хамгийн гол нь бүтээгдэхүүний амт чанараа хэзээ ч алдахгүй байх нь тэдний гол зорилго. Жижиг дунд үйлдвэрчдэд тохиолддог хүндрэл бэрхшээл багагүй ч үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг юм билээ.
Артизан шоколадны онцгой амт чанар, хайрцаг сав, өнгө үзэмж, хийц нь хэрэглэгчдэд аль хэдийнэ танигдсан учир үнэнч хэрэглэгчид нь дэлхийн олон улс орноор тус бүтээгдэхүүнийг аялуулжээ. Энэ дашрамд сонирхуулахад, Sayan Chocolate албан байгууллага, компаниудын шинэ жилийн бэлгэнд зориулж хүссэн хэмжээ, өнгө дизайн, лого бүхий гоёмсог хайрцаг, сав баглаатай шоколадыг захиалгаар хийж байгааг дуулгая. Шинэ жилийн сэдэвтэй өвлийн өвгөн, буга, од, дөрвөлжин хэлбэртэй шоколад үйлдвэрлэсэн байна билээ.